Monday, November 25, 2013

Онигоо

Нэг гуйлгачин өдөр бүр бурханы хөшөөний өмнө суугаад:
- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя... гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар... нэг жил...
Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:
- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа...



Автобусны кондуктор:
- Алив та урагшаа яваад өгөөч!
- Би явган явах гэж автобусанд орж ирээгүй шүү!

УИХ-ын тамгын газрын ажилтан Энхбаярт:
-Гадуур төрийн түшээдийг даалуу болгоод байна, дарга аа. Арвинг-Чавганц найм, Нямдоржийг-нохой зургаа,
Гүндалайг-Дэгээ ес, Халтмаагийн Баттулгыг-Чүү тав гээд байна.
-Цаадуул чинь тэгээд намайг юу гэж байх юм?
-Таныг уу, хоосонгүй. Гэхдээ хэлэхэд жоохон тийм юм аа.
-За хэл. хэл.
-Таныг сарлаг долоо гээд байна лээ.

-Цагаа засварчинд засуулсан эр засварчин дээр очоод би танаар хоцорч байсан цагаа засуулсан юм гэсэн чинь
-Засварчин: Тэгээд яасан
-Одоо миний цаг түрүүлээд яваад байна гэсэн чинь
-Засварчин: Тэгэлгүй яахав хоцорсон цагаа гүйцээж байгаа нь тэр гэжээ
-Мань эр ЄЄЄЄЄЄЄЄ тийм үү гэжээ.

No comments:

Post a Comment