Monday, November 25, 2013

Эдийн засаг




Эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй бөгөөд 1,4 сая малтайтариалан сул хөгжсөн байна. Аж үйлдвэрийн хөгжил дорой боловч уул уурхайхөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарт тэргүүлэх ач холбогдол өгч хөгжүүлэх
боломжтой, төмөр зам, хатуу хучилттай авто замгүйхолбооагаарын болон авто тээврийн үйлчилгээ харьцангуй илүү хөгжсөн.
Хэтийн төлөв сайтай алтны 6 үндсэн илрэл, 5 шороон хуримтлалын зангилаа хэсэг буюу талбайг тогтоосон нь ойрын жилүүдэд эрэл-үнэлгээ, хайгуул хийж, алт олборлолтын салбарыг хөгжүүлэн, үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх бололцоотой боловч байгалийн нөөц, баялагийн судалгааг бүрэн хийгээгүй байна. Төсвийн урсгал зардлын 30 гаруй хувийг өөрийн орлогоор, үлдсэн хэсгийг улсын татаасаар бүрдүүлдэг, төсөв санхүүгийн чадавхи сул юм. Аймгийн байгаль орчин нь унаган төрхөөрөө үндэсэндээ хадгалагдсан, ус, хөрс, агаар бохирдуулах уул уурхай, химийн үйлдвэр хөгжөөгүй, малын тоо бэлчээрийн даацнаас хэтэрч, бэлчээр талхлагдан, цөлжих нөхцөл бүрдсэн байна. Байгалийн хязгаарлагдмал нөөц, баялгийг үнэ төлбөргүй ашигладаг үрэлгэн хэв шинжээс бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээний үнэд байгалийн өртгийг тусгаж, байгалийн даацад зохицон амьдрах хөгжлийн шинэ хандлагад шилжих арга замыг сонгон хөгжих чиг хандлага нь аймгийн хөгжлийн гол стратеги болж байна.

No comments:

Post a Comment